Хөрөнгө, орлогоо мэдүүлэхээс татгалзсан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Гэхдээ Үндэсний зөвлөлд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл ирүүлээгүй бөгөөд Хяналтын зөвлөлд нь хандсан гэнэ. Харин Хяналтын зөвлөл өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлэх хугацааг тодорхой заагаагүй байгаа аж. Нэгэнт өөрөө хүсэлт гаргасан учраас энэ долоо хоногт багтаан хэлэлцэж, зөвлөлийн хурлаар оруулна гэсэн хариуг өгсөн байна. Д.Сосорбарамын тухайд албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдсөн ч гэсэн хөрөнгө, орлогоо мэдүүлэхээс татгалзсан үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой аж. Тэгвэл АТГ-аас “Авлигын эсрэг хуулийг үндэслэл болгож асуудлыг авч үзнэ” гэсэн юм.
П.ТУУЛ