Турьхан биетэй, уянгалаг хоолойтой, үзэсгэлэнт бүсгүй С.Сэрчмаагаа манайхан Хайрын дууч хэмээн өхөөрддөг. Гэвч тэрбээр ид уран бүтээлээ туурвиж байх үедээ өвөрлөгч залуутай гэрлэж, олон эрчүүдийн сэтгэлийг гонсойлгосон.
Тиймдээ ч түүнийг төрхөмдөө буцаж ирэхэд харамсахаасаа илүүтэйгээр баярласан нь олон гэлтэй. Эх орондоо ирж суурьшсанаас хойш тэрбээр уран бүтээлдээ төдийлөн идэвхтэй оролгүй байсаар гурван ч жилийг ардаа үдээд буй.
Тэгвэл шинэ оны босгон дээр тэрбээр экс нөхрийнхөө орныг "дайлаар морджээ". Өөрөөр хэлбэл, дуучин бүсгүй урд хөршид аялан тоглолт хийж явна.

Тэрбээр өнгөрсөн сарын 28-нд Ордос хотод анх удаа бие даасан тоглолтоо хийсэн. Харин дараагийн тоглолтоо тэрбээр энэ сарын 11-нд Хөх хотод хийх бөгөөд тоглолтод нь "S4” хамтлагийн залуус оролцож, ая дуугаа өргөх аж.

Дашрамд сонирхуулахад, Сэлли 2009 онд анх "Хайрын цацал" тоглолтоо Хөх хотын Улаан театрт хийж байсан билээ.
www.mnews.mn