Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш арван сартай хүүхдийг “Хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар харгислан зодож байгаа камерийн бичлэг шуугиан тарьж эхлэв. Зодуулсан охины биеийн байдал сайнгүй, унтаж чадахгүй байгаа тул эцэг эх нь хүүхдээ эмнэлгээр авч үзүүлж харуулж байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Энэ хэрэг саяхан болсон хэрэг бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналт болон цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Тус аймагт ганцхан хувийн цэцэрлэг байдаг бөгөөд тэр нь “Оюуны хөгжил” цэцэрлэг аж.
О.Сайхан
www.zaluu.com