Төрийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай, нээлттэй, ил тод хүргэх, иргэдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор Амгалан дахь хорих 421 дүгээр анги нь “Нэг цонхны үйлчилгээ” бүхий шалган нэвтрүүлэх байрыг шинээр барьж ашиглалтад орууллаа.
Тус барилгыг 2015 оны 05 дугаар сараас 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нэг цонхны үйлчилгээ, шуурхай бүлгийн албан хаагчдын өрөө, гал тогоо, тусгай хэрэгслийн өрөө, албан хаагчдын бэлтгэл сургалт, сэтгэл засал, саун душны өрөө гэсэн зохион байгуулалттай, 3 давхар 360м2 талбайтайгаар барьж дуусган, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үйл ажиллагаагаа нээн эхлүүлээд байна.
Уг “Нэг цонхны үйлчилгээ”-нээс ялтны цалин хөлс, ялын тооцоо, хөдөлмөр эрхлэлт, эргэлт уулзалт, чөлөө, төлбөр барагдуулахтай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.
Мөн алба хаагчдын ажиллах эрч хүч, урам зоригийг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор албан хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх өрөө болон тэдний ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор шуурхай бүлгийн албан хаагчдын өрөө, гал тогоо, бэлтгэл сургалтын фитнес танхимыг тохижуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn