12.05

“Листер Сити”-гийн Ж.Варди дээд амжилтын эзэн болов

Английн Премьер лигийн энэ улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөө шөнө 14-р тойргийн эхний тоглолтууд болох бөгөөд “Сток Сити”-“Манчестер Сити”, “Саутхэмптон”-“Астон Вилла”, “Манчестер Юнайтед”-“Вест Хэм Юнайтед”, “Вест Бромвич Альбион”-“Тоттенхэм Хотспур”, “Арсенал”-“Сандерлэнд”, “Уатфорд”-“Норвич Сити”, “Соунси Сити”-“Листер Сити”, “Челси”-“Баурнемоунт” багууд оноол таарсан. Харин маргааш шөнө “Ньюкастл Юнайтед”-“Ливерпуль”, 7-ны шөнө “Эвертон”-“Кристал Палас” тоглоно.

Өнгөрсөн улиралд лигийн аварга цол хүртсэн “Челси” энэ удаа тун хангалтгүй байна. Тэд 14 тоглолт хийхдээ ердөө дөрөв хожсон. Ингэснээр 20 багаас 14-р байрт явж байгаа.

Харин өнөө жил даруухан баг “Листер Сити” гайхалтай байж, 29 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. Тэд 14 тоглолт хийхдээ ганцхан хожигдсон. Мөн довтлогч Ж.Варди нь 11 тоглолт дараалан гоол оруулж, лигийн түүхэнд дээд амжилт тогтоосон юм.

Жими Варди 1987 оны нэгдүгээр сарын 11-нд Англидаа төдийгүй дэлхийд снукер билльярдын тамирчдаар алдартай Шеффильд хотод төрсөн. 2002 онд нутгийнхаа багаас тамирчны гараагаа эхэлж, 2007-2010 онд “Стоксбридж Парк”, 2010-2011 онд “Халфакс Таун”, 2011-2012 онд “Флеетвүүд Таун”-д тоглож байгаад 2012 оны зун “Листер Сити”-д ирсэн.

Тус багтаа өнөөдрийг хүртэл 111 тоглолт хийхдээ 39 гоолыг оруулжээ. Мөн Английн шигшээ багт 2015 онд дуудагдан дөрвөн тоглолт хийгээд байна. 2013-2014 оны улиралд “Листер Сити”-гийн хамтаар боломжийн амжилт үзүүлж, Хөлбөмбөгийн лигийн цомын тэмцээний аварга болсон аж.


М.Золбаатар

www.unen.mn