Хоёр дахь бие даасан тоглолтоо “Marquee 27 ” клубд хийсэн Укагийн шинэ цомог нь нийт 6 дуутай бөгөөд “Мөрөөдөл бид хоёр”, “Амжиж хөтөлье гараас чинь”, “Зүрхэн тэмдэг” дуунуудаа клипжүүлжээ. “Зүрхэн тэмдэг” гэсэн дуугаараа нөхөртөө зориулж хэлэх гэсэн үгээ шингээжээ.
Ерөнхийдөө цомгийн дуунууд нь гэрэл гэгээлэг, амьдралын сайн сайхныг илэрхийлсэн нь хүүтэй болоод жил болж байгаа дайчин бүсгүйн сэтгэл их л зөөлөрсөн бололтой. Одоогоор рэппэр Цэцэтэй хамтарч дуулсан “Араас минь тэврээч” гэх 16-аас дээш насныханд зориулсан уянгийн дуугаа клиптэй болгох гээд завгүй яваа.
www.top.mn