12.07

Ким Кардашьян хүүтэй боллоо

Америкийн реалити шоуны од Ким Кардашян болон реппэр Канье Уэст нар хүүтэй болсноо албан ёсоор зарласан байна. Энэ талаар Ким өөрийн сайтдаа болон твиттер хуудастаа “Бидний хоёр дахь хүүхэд хорвоод мэндэллээ. Хүү минь амьдралд тавтай морилно уу” хэмээн бичжээ. Тэд хүүдээ нэр өгөөгүй байгаа аж. Ким эцгийнхээ дурсгалд зориулан хүүдээ Роберт гэх нэрийг оролцуулан нэр өгөх хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан юм. Ким Кардашьян өнгөрсөн зургадугаар сард бие давхар болсон тухайгаа мэдэгдсэн юм. Хосууд 2013 оны зургадугаар сард Норт Уэст гэх охинтой болсон билээ. 

 

С.Ням

/www.unen.mn