Орос, Зөвлөлтийн эстрадын "загалмайлсан эх" Алла Пугачева ахимаг насандаа өчнөөн дүү Максим Галкинтай гэрлэж, улмаар тээгч эхийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй болсныг та бүхэн мэднэ. Алдартай одод өөрсдийн хэнз хүүхдүүдийн зургийг огт дэлгэдэггүй. Харин одоо ихрийн өрөөсний зургийг Алла Пугачевагийн найзууд интернэтэд цацжээ.
Алла Пугачева ихрийн өрөөсөн Лиза охиноо өөрийн хуучин нөхөр Филипп Киркоровын бага охин Алла-Викториягийн төрсөн өдрийн баярт дагуулан очсон аж. Мэдээж, нөхөр Галкины хамт. Аллагийн охин түүнтэй усны дусал мэт адилхан байгаа биз?
Оросын попын хаан гэгддэг Филипп Киркоров охиныхоо 4 насны төрсөн өдрийг Үнсгэлжин стилиэр тэмдэглэжээ. "Турандот" зоогийн газрын асар том танхимыг Үнсгэлжингийн ордон мэт чимж, охин Алла-Виктория нь өөрөө цасан цагаан даашинзтай Үнсгэлжин болон хувирсан байлаа.


Алла-Виктория (Киркоровын охин), хөтлөгч бүсгүй, Клавдия (Аллагийн ач охин буюу Кристина Орбакайтегийн охин)

Филипп Киркоров охины хамт, дэргэд нь дуучин Николай Басков, Юдашкины гэргий Марина.
www.mnews.mn