Сүүлийн хэдэн жилийн 12 дугаар сард нийслэлчүүдийн ам уралдан ярьдаг сэдэв нь төв талбай дахь гацуур болоод байгаа. Энэ жил ч ярианы сэдэв өөрчлөгдөхгүй. Учир нь өнөө “муухай” хуучин гацуур дахин сүндэрлэнэ.
“Эдийн засаг хүндхэн байгаа үед хэдхэн хоног босгоод буулгачих гацуурт их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй тул хуучин гацуураа засч байгаа” гэх тайлбарыг нийслэлийн Засаг даргын ажлын албанаас ч хийж, иргэдийн хэсэг ч дэмждэг. Гэхдээ л гацуурын шүүмж тасарддаггүй.
Ямартай ч төв талбайн гацуур сүндэрлэж эхэллээ. Гацуурын гэрлийг 15-ны өдөр асаах бөгөөд 31-ний үдэш нийслэлчүүд шинэ оноо угтан, баярын цэнгүүнээ хийнэ.
Ц.Анх