Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг 2016 онд үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан. Тэтгэмж авах хүүхдийн тоог өрхийн амьжиргааны бүлгээр ангилан нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах боломжтой хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/-наас мэдээлсэн. Энэ талаар тус яамны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулгатай ярилцлаа.
-Өрхийн мэдээллийн сангийн бүртгэлээр хүүхдийн мөнгийг хэчнээн хүүхэд авахаар болж байна вэ?
-Одоогоор 1-17 дугаар бүлэгт хамрагдаж, мөнгө авах 700 мянган хүүхдийн мэ- дээлэл бий. Шинээр төрсөн болон 18-20 дахь бүлгийн амьжиргааны төвшинд хамрагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй иргэдийн өргөдөл зэргийг харгалзан дээрх бүлэгт шилжих магадлалтай 120 мянга орчим хүүхэд нэмэгдэхээр байгаа юм. Ирэх онд нийт 820 мянган хүүхдэд мөнгө олгох төсөв баталсан. Ойролцоогоор нийт хүүхдийн 83 хувь нь мөнгө авна гэсэн үг.
-2013 оноос өрхийн амьжиргааг тогтоохоор судалгаа хийж эхэлсэн. Судалгаанд нийт хэчнээн өрхийг хамруулаад байна вэ?
-Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн халам- жийг зорилтот бүлэгт чиглүүлэхээр тусгасны дагуу Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааг манай яамныхан 2013 онд улсын хэмжээнд эхлүүлсэн. Халамж үйлчилгээний эрхийн газраар дамжуулан хий сэн судалгаанд Монгол Улсын нийт өрхийн 86 орчим хувь нь хамрагдсан. Энэ нь ойролцоогоор 723 мянга гаруй өрх байгаа юм. Судалгааны зорилго нь зорилтот бүлгийг оновчтой тодорхойлохоос гадна Засгийн газраас нийт хүн ам, өрхөд чиглэсэн али ваа бодлого хөтөлбөрт нэгэн зэрэг ашиглах явдал юм. Судалгаанд хамрагдсан нийт өрхөө хэрэглээгээр нь 1-20 бүлэгт эрэмбэлсэн. Жишээлбэл, 1-2 дугаар бүлэгт хамгийн бага хэрэглээтэй өрх ордог. Эдгээр иргэнд хүнсний эрхийн бичгийг өгч байгаа. Хүүхэд 6500, насанд хүрэгчид 13 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичиг авдаг юм. Энэ мэтчилэн дээшээ эрэм бэлээд 20 дугаар бүлэгт хамгийн өндөр хэрэглээтэй өрхүүд орно.
-Амьжиргааны төвшин тогтоох аргачлал нь хэдэн асуулттай вэ?
-Гурван үндсэн хэсгээс бүрдсэн 100 асуулттай. Үүнд нэгдүгээрт нь, тухайн өрх хэдэн ам бүлтэй, өрхийн гишүүдийн хоорондын хамаарал, нас, хүйс, хөгж-лийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх зэрэг хүн ам зүйн мэдээлэл. Хоёр дугаарт, нийгмийн үзүүлэлтийн асуултууд байдаг. Жишээлбэл, ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх гэх мэт. Гуравдугаарт нь, амьжиргааны төвшний үзүүлэлтүүд. Энд удаан эдэлгээтэй эд хогшил, газар, техник хэрэгсэл буюу машинтай эсэх зэрэг асуулт оруулсан. Түүнчлэн LED болон хар зурагт, тоос сорогч, хөргөгчтэй юү зэрэг асуулт бий.
-Өөрийн гэсэн орон сууцгүй хэрнээ машинтай, түүнээс өөр орлогогүй өрх 18-20 дугаар бүлэгт хамрагдах уу?
-Хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохдоо орлого багатай эмзэг, нэн ядуу зорил тот бүлгийнхнийг хамруулах зорилгоор амьжиргааны төвшний ангиллыг тогтоосон. Тухайн өрхөд 20 мянган төгрөг авсан ч аваагүй ч амьдралд нь нөлөө үзүүлэхээргүй бол 18- 20 дахь ангилад хамрагдана. 1-17 дугаар бүлэгт ихэвчлэн захын гэр хорооллын олон хүүхэдтэй, нэн ядуу өрх орсон байдаг.
-Энэ онд амжиж өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүй иргэд он гараад хамрагдлаа гэхэд өнгөрсөн сарынх нь мөнгийг нөхөж өгөх үү?
-Банкинд хүсэлт гаргасан сараасаа эхэлж хүүхдийнхээ мөнгийг авна гэсэн журмыг одоогоор мөрдөж байна.
-Иргэд судалгаанд хамрагдсанаа хэрхэн мэдэх вэ. Хэрвээ хамрагдаагүй бол хаана хандах вэ?
-Тухайн өрх өөрийн бүртгэлтэй оршин суугаа газрынхаа тухайлбал, аймаг, нийслэл, сум, хорооныхоо Халамж үйлчилгээний газрын нийгмийн ажилтанд хандаж өргөдлөө гаргана. Өргөдлийг хүлээн авч тухайн хүний нэр, регистерийн дугаарыг үндэслэн Үндэсний статистикийн газар, ХАХНХЯ- наас баталсан аргачлалын дагуу тусгай асуулттай программд оруулан бодож гар- гана. Хэрэв бүртгэлд байхгүй бол судалгаанд хамрагдах ёстой. Мөн бусад ангилалд хамрагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй бол судалгааг дахин хийлгэх эрхтэй.
-Судалгаанд хамрагдаагүй иргэдийн дийлэнх нь ямар шалтгаантай байдаг юм бол. Мөн хамгийн бага болон дундаж хэрэглээтэй өрх хэд байна вэ?
-Хамгийн бага хэрэглээтэй буюу 1-2 дугаар бүлэгт 132 мянга, дундаж хэрэглээтэй буюу 7-15 дугаар бүлэгт 300 мянга орчим өрх ордог. Судалгаанд хамрагдаагүй үлдсэн иргэдийн дийлэнх нь гадаадад байгаа эсвэл боломжийн амьжиргаатай учраас саналаараа судалгаанд хамрагдахаас татгалзсан. Энэ судалгааг гурван жилд нэг удаа хийнэ. Тэгэхээр ирэх жил дахин судалгаа явуулна гэсэн үг. Ер нь амьжиргаанд нөлөөлж болохуйц зүйлийг чухалчилж байгаа юм л даа. Тэр нь юу вэ гэхээр ажил хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй эсэх юм.
Эх сурвалж http://www.info.mn