12.08

Жүжигчин П.Баттөрийн нууцхан хүсэл

“Зангараг” уран сайхны кинонд тоглож, МУСТА тэмдгээр энгэрээ мялааснаасаа хойш жүжигчин П.Баттөр үзэгчдийн өмнө бараг харагдаагүй. Гэхдээ тэрбээр мөрөөдөлдөө хүрэхээр уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж буй гэнэ.

Түүнчлэн хэвлэлд өгсөн ярилцлага бүрдээ ирээдүйд учрах найз бүсгүй, цаашлаад гэргийнхээ талаар төсөөлөн ярьдаг жүжигчин залуу маань битүүхэндээ хүүхэд мөрөөдөж явдаг аж.

Тодруулбал, түүний ихэр хэдийн өрх толгойлж, хоёр хүүхэдтэй болжээ.
Тиймээс жүжигчин П.Баттөр хааяа ихэрдээ атаархдаг талаараа найз нөхөддөө хуучилсан сурагтай.

www.mnews.mn