12.09

Сурагчид хар тамхи хэрэглэж байжээ

 Ерөнхий боловсролын дунд сур- гуулийн сурагчид хар тамхи, ман- сууруулах төрлийн бодис хэрэглэж байжээ. Тодруулбал, Эрүүгийн цаг- даагийн газар /ЭЦГ/-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийсэн байна. Шалгалтаар 12 дугаар ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг тогтоожээ. Дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

С.ХОРЛОО

www.unen.mn