Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравийн Соёмбо кино театрын ард байрлах “Цагаан дэглий” зочид буудлийн 204, 205 тоот өрөөнүүдэд иргэн М, Т нар нь гулгаа массаж гэх 88… утасны дугаараар биеэ үнэлж, байжээ. Уг хууль бус үйл ажиллагааг зогсоон, баримтжуулж, шалгаж эхэлсэн байна.
Мөн “Гулгаа массаж” 992… дугаарын зараар биеэ үнэлдэг насанд хүрээгүй Б гэгч охиныг илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 26 дугаар хорооны хэсгийн байцаагчид хүлээлгэн өгч, ар гэрт нь мэдэгдэж ажиллах чиглэл өгчээ. Тиймээс насанд хүрээгүй охидуудаа хаана, юу хийж байгаад анхаарал тавьж байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Өөдлөн