1821-Оросын зохиолч Н.Некрасов,
1920-АНУ-ын зохиолч Режинальд Роуз нар мэндлэв.
1768-Английн уран зургийн академийг байгуулжээ.
1799-Франц улс метрийн системд шилжсэн байна.
1842-М.Глинкийн “Руслан Людмила хоёр” дуурийн нээлт болов.
1845-Английн иргэн Роберт Томпсон хийлдэг дугуй зохион бүтээсэн байна.
1848-Луи Наполеон Бонапартыг Францын бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгов.
1901-Нобелийн шагнал гардуулах анхны ёслол болов.
1936-Буратиногийн адал явдлаас сэдэвлэсэн “Алтан түлхүүр” хүүхдийн жүжгийг Москвагийн Хүүхдийн төв театрт тогложээ.
1945-НҮБ-ын төв байрыг Нью-Йоркт барих хүсэлтийг АНУ-ын Конгресс хүлээн зөвшөөчээ.
1948-НҮБ-аас хүний эрхийн тунхгийг батлав.
1953-“Плейбой” сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.
1987-Иосиф Бродский утга зохиолын Нобелийн шагнал хүртжээ.
1997-Казахстан улс нийслэлээ Алма-Атагаас Астанад шилжүүлсэн байна.