12.10

Цахим газар өмчлөлийн V ээлж ирэх даваа гарагт эхэлнэ

2015 оны цахим газар өмчлөлийн V ээлж энэ сарын 14-ний өдрийн 12:00 цагт эхлэх гэж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх аж. 

Мөн 1, 2, 3, 4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4016 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар болжээ.