12.11

“Дэггүй” сайд М.Зоригт өөрийг нь дуурайж сельфидсэн хүүхдүүдэд бэлэг өгнө

Зам тээврийн сайд М.Зоригт фэйсбүүк, твиттер хуудасаа идэвхитэй хөтөлдөг эрхэм билээ. Цаг үргэлж твиттер хуудсаараа жиргэж, фэйсбүүктээ элдэв шалдан нүцгэн хүүхний зураг оруулж улстөрийн ажлаас илүүтэйгээр цахим ертөнцөөр аялах дуртай нэгэн. Олны танил, тэр тусмаа ард иргэдийнхээ сонголтоор УИХ-ын гишүүн болж Зам тээврийн яамны сайдаар томилогдож давхар дээл өмссөн эх оронч маань ажлын байран дээрээ бяцхан “дэггүйтсэн” нэгэн зураг шуугиан тарьсан.

Тэрээр удаан тогтож ажлаа хийж тэсдэггүй бололтой малгай өмсөж “Тэсгэлгүй сельфи хийв” хэмээн найзынхаа өгсөн шинэхэн малгай, мотоциклийн шилээр сельфидсэн. Тухайн үед түүний энэхүү зураг цахим ертөнцөд нэлээдгүй маргаан дэгдээгээд авсан бөгөөд ихэнхи хүмүүс “ёс зүйгүй давхар дээлт, хийх ажилгүй” гишүүн хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл энэхүү сельфи шүүмжлэлийн хажуугаар олон нийтийн дунд том жижиггүй “Зоригт стилл” сельфи давалгаа үүсчээ. М.Зоригт сайдыг дуурайн малгай өмсөж шил зүүсэн сельфинүүд түүний фэйсбүүк хуудаснаа дүүрчээ. Тиймээс сайд маань өөрийг нь дуурайсан хөөрхөн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгөх гэнэ шүү. Үүнийгээ өөрийнхөө цахим хуудаснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ сарын 12-нд 13:00 цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд уг үйл ажиллагаа болох гэнэ. Мөн “Шил, малгайгаа аваад ирээрэй, дурсгалын зураг татуулъя” хэмээн уриаллаа.