Аргын тооллын: 2015 оны 12-р сарын 12 , Бямба гараг
Билгийн тооллын: Шинийн 1. 9 улаан мэнгэтэй хар нохой өдөр
Наран ургах/шингэх: 08:43 / 17:07
Үс засуулбал: Нас ахар болно
Малын үс ноос хяргахад: Хулгай, чоно, араатан учрах
Суудал: Төмөр
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.