12.12

Мэрайя Кэригийн экс нөхөр Ник Кэннон сексээс татгалзав

Америкийн дуучин Мэрайя Кэригийн экс нөхөр Ник Кэннон сэтгэлд нь нийцэх хүнтэй учрахаас нааш хэн нэгэнтэй нэг хөнжилд орохгүй гэсэн андгайг өөртөө өгчээ. Энэ тухайгаа Ник Эллен Деженерест өгсөн ярилцлагынхаа үеэр ярив. 

Кэннон, Кэри нар гэр бүл болоод зургаан жил хамтдаа амьдарсны эцэст өнгөрсөн жил хоёр тийш болсон билээ. Энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор эрх чөлөөтэй болцгоосон юм. Удалгүй Мэрайя Австралийн тэрбумтан Жэймс Пэкертэй үерхэж эхэлсэн бөгөөд сураг сонсохнээ түүнтэй гэрлэхээр зэхэж байгаа аж. 

Хэвлэлээр үе үе Никийг хүүхэнтэй орооцолдсон гэх мэдээлэл гарч байгаа ч тэрбээр үүнийг үгүйсгээд “Би одоогоор дотно харилцаанд бэлэн биш байгаа. Хүн амьтантай уулзаж байгаа нь үнэн. Гэхдээ ор хөнжилд орох хэмжээний гүнзгийрсэн зүйл алга. Сэтгэл санаа нийлэх хүнийг хайж байна. Тэр хүртэл хэн нэгэнтэй секс хийхгүй” гэж мэдэгджээ.

PHOTONEWS.MN