12.12

Засаг даргын орлогчийн халдлагад өртсөн бүсгүйд туслахыг уриалав

Өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нөлөө бүхий хариуцлагатай албан тушаалтнууд 25 настай Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачиж орхисон хэрэг гарсан. Хэдийгээр хохирогч эмэгтэй эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан ч нөхөж баршгүй сэтгэлийн зовлонд унаж, эрүүл мэндээрээ хохирсоныг эх сурвалжууд хэлж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Б бүсгүйд туслах хандив цуглуулах болсноо мэдэгджээ. Түүний хэлснээр, Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн халдлагад өртсөн хохирогч бүсгүй удаа дараа давсагны хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Тэрээр “Хохирогч бүсгүйн эмчилгээ бүрэн дуустал нийслэлд байх, мөн хагалгаа тус бүрийн зардалд яаралтай дэмжлэг тусламж шаардлагатай болсон. Иймд бүсгүйд туслахыг хүсвэл иргэн та Хаан банк: 5030496142, Төрийн банк 311000089875 тоот дансанд “Баянчандмань” гэж тэмдэглэл хийн хандив ергөнө үү” хэмээн уриалжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ