12.14

“Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшид 60 сая төгрөг өгнө гэсэн үнэн болов уу?

“Авьяаслаг Монголчууд” шоу албан ёсны эрхтэйгээр Монгол HD ТВ амжилттай зохион байгуулж дууслаа. Тус тэмцээнээс шилдэг 8 оролцогч шалгаран үлдэж өчигдөр буюу ням гаригийн орой 100 саяын эзэд болох шилдэг оролцогчыг тодруулсан. Энэхүү шоуны эцсийн шатанд Дархан хотын Жамъянхорлоо багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг түрүүллээ. Ард түмний саналаар тэргүүлсэн тус бяцхан хөгжимчид 100 саяын эзэд болж үндэсний хэмжээний авьяастан боллоо. Үүнтэй зэрэгцэн цахим ертөнцөөр багш Жамьянхорлоод нэгэн эрхэм 60 сая төгрөг өгөхөө мэдэгдсэн.

Тодруулбал, Биенесийн хүрээнд Швейцар Отгоо нэрээр алдартай Д.Отгонжаргал хэмээх эрхэм тус хамтлагийн багшид хувийн зүгээс 60 сая төгрөг өгөхөө амлаж байгаагаа цахим хуудаснаа мэдэгдсэн юм. Шоу байв уу эсвэл үнэхээр өгөх гээ юм болов уу. Ямартаа ч өгсөнийх нь дараа л өгч дээ. Баяр хүргэе гэхээс дээ.  

www.top.mn