"Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож сүүлийн 3-т шалгаран үлдсэн дэндүү даруухан А.Отгонбаяр өчигдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс СУИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй урилга гардан авчээ. Мөрөөдлийнхөө сургуулийн урилгыг гардан авсан А.Отгонбаяр сургуульдаа сурахаа амлалаа. Аавтайгаа хэсэгхэн хугацаанд хамт байсан тэрээр хэзээ нэгэн цагт аавынхаа нэрийг өндөрт өргөх юмсан гэсэн мөрөөдөл нь "Авьяаслаг Монголчууд" шоунд орсоноор биелсэнд бүхнээс илүү баярласан гэнэ шүү. Энэ дашрамд дуулгахад А.Отгонбаяр найз охингүй гэсэн. Шоунд орсоноос хойш сонирхох охид их болсон ч нэг хэсэгтээ найз охинтой болох тухай бодохгүй байгаа гэдгээ дуулгалаа.
www.top.mn