12.15

Шинэ загварын Приус 1 литр бензинээр 40,8 километр явна

Өчигдөр Тоёта компани 6 жил хагасын дараа бүтнээр нь шинэчилсэн Приус загварын машины үйлдвэрлэл, борлуулалт эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Шинэ загварын Приусын энэ сарын борлуулалтад зорилтот хэмжээнээс 5 дахин их, 60000 ширхэгийн урдчилсан захиалга хүлээн аваад байна. Одоо захиалсан хүмүүс хамгийн хурдандаа 3 сарын дараа шинэ унаагаа хүлээж авах аж.

Арга хэмжээнд оролцсон Тоёта корпорацын ерөнхийлөгч Тоёда Акио ажилчиддаа хандаж “өөрсдийгөө эргэлт буцалтгүй сорьж” ирсэн хэмээн магтаж, “цаашдаа ч сайн машин хийх ажлаа үргэлжлүүлье” гэж уриаллаа. Дөрөв дэх үеийн Приусээс дэлхий даяар 300-350 мянган ширхэгийг борлуулах зорилготой байгаа агаад ирэх оны нэг сараас гадаадад гаргаж эхэлнэ.

Шинэ Приус олон төрлийн автомашины загварын дотоод эд ангийг нэг төрлийн загварт оруулж зардал бууруулах, машины хурд хүчийг нэмэх  технологи буюу ТNGA Toyota New Global Architecture үйлдвэрлэлийн шинэ архитектураас төрсөн анхны бүтээгдэхүүн боллоо. Уг загвар 40,8 километрт нэг литр бензин зарцуулах нь одоогийн байдлаар дэлхийд номер нэг үзүүлэлт болоод байна.