12.16

Дотоодын үйлдвэрлэгчид боловсролын салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлнэ

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 336 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх ажлыг Аж үйлдвэрийн яамнаас шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. 

Энэхүү санамж бичгийн үр дүнд Батлан хамгаалахын салбар хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авсан билээ. Тэгвэл өчигдөр боловсролын салбарт нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг Аж үйлдвэрийн яаманд зохион байгууллаа. 
Өдөрлөгт “Монголын ойчид, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо”, арьс ширний салбараас “Мон ланс” ХХК, “Хос Аз” ХХК, “Ноосон бүтээг­дэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын хувцас үйлдвэр­лэгч­дийн холбоо” зэрэг мэргэж­лийн холбоод болон 20 орчим аж ахуй нэгж, байгууллага орол­цож, үйлдвэрлэсэн бараа, бүтээг­дэхүүнээ танилцуулж санал, бод­лоо солилц­сон юм. Өдөрлөгт Аж үйлд­­вэрийн яамны Төрийн нарийн бич­­гийн дарга Д.Нямхүү, БСШУЯ, Нийс­­лэ­лийн боловсролын газрын хол­бог­дох албан тушаалтнууд оролцов.

www.mminfo.mn