12.16

Бейонсе кинонд тоглоно

Өөрийн мэргэжил нэгтнүүдийн араас залган жүжигчин Брэдли Күүпер найруулагч хийж үзэхээр шийджээ. “Америк мэргэн бууч” киноны 40 настай од залуу “Од мэндлэв” гэдэг нэртэй мюзиклийг кино болгох аж. Энэ дуулалт кино дэлгэцнээ анх 1937 онд гарсан юм. Киноны гол сэдэв нь Холливудын өндөрлөгт гарч буй бүсгүйн түүх билээ. Түүнд нэр алдар нь хэдийнэ мартагдсан архичин жүжигчин эр тус болдог аж. Зохиолын сэдэв нь тухайн үедээ тун шинэлэг, өвөрмөц байсан тул “Шилдэг зохиол” номинацид нэр дэвшин “Оскар”-ын шагналыг хүртжээ. 

Өмнө нь уг дуулалт киног хоёр ч удаа шинэчлэн хийж байсан юм. 2010 онд Warner кино студи уг бүтээлийг дахин кино болгохоор шийдэж, 2011 онд гол дүрүүдийг нь болон найруулагчийг сонгосон билээ. Гол дүрд нь Рассел Кроу, Бейонсе Ноулз нар тоглож, найруулагчаар Клинт Иствүүд ажиллахаар болжээ. Тэгтэл Бейонсе жирэмсэн болсноос үүдэж төсөл гацсан гэдэг. Харин одоо төсөл эргэж сэргэсэн бөгөөд найруулагчаар нь Брэдли Күүпер ажиллахаар болсон аж.

Эх сурвалж www.wikimon.mn