Өнгөрөгч сонгуулиар 104 сая төгрөг буюу нийт 36 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Энэ нь урьд, урьдын сонгуулиас дариу 5 дахин нэмэгдсэн байна.
Иймд 2016 оны сонгуулийн зардлыг багасгах зорилгоор зарлал сурталчилгаанд зарцуулах мөнгийг багасгахын тулд замын хажуу талын хашаа , шон зэргийг үнэ төлбөргүй ашиглах талаар зохицуулах юм байна.
Мөн хамгийн их хөрөнгө зарцуулдаг хэвлэл мэдээллийн салбарын үнэ ханшийг сүүлийн 6 сарын ханшаар байлгахаар заажээ. Харин хандивын мөнгийг хувь хүн дээд тал нь 5 сая, хуулийн этгээд 15 сая төргөр хандивлахыг цохон дурьсан бөгөөд 200,000 төгрөгөөс дээш хандивыг тайланд тусгах ёстойг заажээ. Сонгуулийн санхүүжилтийн тайланг сонгуулийн дараа хөндлөнгийн судлаачид ил тод, үнэн эсэхийг хянахаар болжээ.
www.top.mn