12.17

Согтуу Агилера солиоров

Хэд хоногийн өмнө Америкийн дуучин Кристина Агилера таагүй байдалд оржээ. Дуучин бүсгүй олон оддын гаргасан алдааг давтаж, маш хариуцлагатай үйл ажиллагааны үеэр хэтрүүлээд уучихсан байна. Өдгөө бүгд л Кристинагийн үйлдлийг хэлэлцэж, харин тэр өөрөө ичсэндээ нүүрээ хийх газаргүй болов. 

Хэрэг явдал жүжигчин Сэт Макфарлейны Зул сарын баярт зориулсан тоглолтын үеэр болсон аж. Сэттэй хамт Агилера Нью-Йорк хотын бараг л сүлд дуу гэж хэлж болох "New York, New York"-ийг дуулжээ. 

Улмаар тайзыг орхиод үзэгчдийн танхимд суудлаа эзэлсэн гэнэ. Замдаа Агилера гуйвж дайван, унахаа дөхсөн байна. Дараа нь дуучин бүсгүй залуу дуучин Тина Синатратай дуулахаас татгалзжээ. Тэрний оронд хажууд нь суугаа өөрийн найз залуу Мэттью Ратлертай хөгжилдөж байсан аж.

Эх сурвалж www.wikimon.mn