03.31

Нара ганц бие ээжүүдийн групп нээв

Дуучин Нара өөрийгөө бүх зүйлээр гаргууд сайн манлайлагч гэж бодсон бололтой. Тэрбээр өрх толгойлсон эмэгтэй, ганц бие ээж гэдэгтээ итгэл төгс байдаг гэсэн. Ямар сайндаа л охид, бүсгүйчүүдийн өмнөөс тэдний эрх ашгийг хамгаалахаар дуу хоолой нь болж хүмүүнлэгийн ажил үйлс өрнүүлсээр явна.

Хамгийн сүүлд гэхэд өчигдөр “Аз жаргалтай ганц бие ээжүүд” гэсэн фэйсбүүкийн групп нээжээ. Тэр группэд дандаа ганц бие ээжүүд байгаа бөгөөд тэд зовлон жаргалаа хуваалцаж, бие биедээ зөвлөгөө болон сэтгэл санааны дэм хайрлаж байх аж. Олон хүн түүнийг ийм групп нээсэнд баярлаж буйгаа илэрхийлж, дагахаар шийджээ.