Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 27 дугаар хурал 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болж, гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гарсан.
Үүнд 280 гаруй мянган айл өрх хамрагдах бөгөөд 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 1,2,3 дугаар сар хүртэл 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хүчинтэй байна.
Дулааны цахилгаан станцууд дотоодын хэрэгцээгээ 0.6 нэгжээр, төвийн бүсийн эрчим хүчний дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус бууруулсан байна.
Харин гэр хорооллын иргэд шөнийн тарифт хамрагдах бол заавал шөнийн цахилгааны тоолуур худалдан авах ёстой бөгөөд харъяа дүүрэг хороодийн эрчим хүчний салбараас 81.000 төгрөгөөр худалдан авах юм байна.
www.TOP.mn