12.18

ЕБС –иудын ундны цэвэр усны үйлчилгээнд хийсэн хяналтын дүн гарлаа

2015-2016 оны хичээлийн шинэ жилийг улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгосон  бөгөөд энэ ажилд “Эцэг эхчүүдийн хандив”, “UNICEF”, “Дэлхийн зөн”, “НҮБ”-ийн хүүхдийн төлөө сангийн тусламж голлох үүрэг гүйцэтгэсэн.

Энэ ажлын дагуу аймаг болон нийслэлийн засаг дарга нарт чиглэл өгч хяналт тавьлаа. Улсын хэмжээнд 600 гаруй сургууль үйл ажилгаагаа явуулж байгаагаас 17 аймаг, 6 дүүргийн нийт 212 сургууль хамрагдаж үүнээс  Дорнод, Говь-Алтай, Говь-сүмбэр,Сүхбаатар аймгууд тайлан мэдээгээ илгээгээгүй байна.

Судалгагаар улсын хэмжээнд 674 ширхэг ус цэвэршүүлэгчтэй байсан бол 357-оор нэмэгдэж 1031 болсон байна.

Хамгийн олон цэвэршүүлэх төхөөрөмжийг Архангай аймгийн сургуулиуд нийт 86 ширхэгийг нэмсэн бол Баянхонгор аймаг 38, Ховд аймаг 21, Дархан-Уул аймаг 17, Төв аймаг 13, Өмнөговь аймаг 11,

Хан-Уул дүүрэг 20, Баянзүрх дүүрэг 14 ширхэгийг тус тус нэмжээ.

Харин Дорноговь аймаг 2 ширхэг, Баян-Өлгий болон Хөвсгөл аймгууд нэмж тавиагүй байна.

www.TOP.mn