“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг Иран улсын гаралтай ч Монгол улсын иргэншилтэй болсон Абдул Карим гэгч дуудлага худалдаагаар худалдан авсан. Гэвч түүнтэй холбоотой сөрөг мэдээллүүд ар араасаа хөврөх болсон тул Абдул Карим худалдаж авснаа цуцлах өргөдлөө Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Тэрээр өргөдөл өгөх болсон шалтгаанаа “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэрийг гаргалаа. Дуудлага худалдааны ялагч болсон хэдий ч татгалзах нь зөв шийдвэр гэж үзсэн" гэж тайлбарласан гэв.
Мөн тэрээр “Тиймээс дахин дуудлага худалдаа зарлахгүйгээр дараагийн үнийн саналыг өгсөн “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайханд эрх шилжих боломжтой. Бид түүнд саналаа хүргүүлнэ. Хэрвээ тэр зөвшөөрөхгүй бол дуудлага худалдааг дахин зарлах болно. Мөн дуудлага худалдаанд оролцох журмын дагуу Абдул Каримын дэнчинд өгсөн 710 сая төгрөгийг улсын орлого болгоно” гэсэн юм.
Ийнхүү “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэвлэх үйлдвэрийн газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахаар боломжтой боллоо. Гэхдээ тэрбээр авах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Түүний хариу өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм.Тиймэээс хэвлэл үйлдвэрийн дараагийн эзэн “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан байх уу эсвэл өөр хүн болох уу гэдэг өнөөдөр тодорно. Хэрэв тэрбээр хэвлэх үйлдвэрийн газрыг авахаас татгалзвал дахин дуудлага худалдаа зохион байгуулах аж.
www.medee.mn
Б.ГЭРЭЛ