12.19

”Нярайн шарлалт” ихсэж байна

Гүйцэт нярай хүүхдийн 50-60 хувьд арьс нь шаргал туяатай болох үе байдаг бөгөөд үүнийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Энэ нь төрсний дараах эхний болон хоёрдахь долоо хоногт тохиолддог.

Хүүхэд хангалттай хэмжээний сүү хөхөж чадахгүй байгаа бол нярайн шарлалт үүсэх нөхцөл болдог.Учир нь хангалттай шингэн авч чадахгүй байгаа тохиолдолд өтгөнөөр ялгаран гарах ёстой билирубин биеэс бүрэн гадагшилдаггүй байна гэсэн үг. Цусанд агуулагдаж байдаг билирубин хэмээх пигментийн хэмжээ ихсэх нь арьсны шарлалтын шалтгаан болдог. 

 

Доорх хүүхдүүдэд нярайн шарлалт илүү тохиолдох хандлагатай байдаг.

Үүнд:

-  Хэрэв түүний ах, эгч нар нярайн шарлалттай байсан бол

- Төрөлтийн үеийн хөхрөлттэй төрсөн бол. (хөхрөлтийн нэг хэсэг болсон улаан эсүүд задрах үед биллирубин ихээр үүсдэг.

- Дутуу төрсөн хүүхдийн элэг бүрэн үйл ажиллагаа явуулах боломжгүй учир билирубины солилцоонд дутуу оролцоно.

Манай оронд нярайн шарлалттай хүүхдийн фото эмчилгээнд хамрагдуулдаг.Энэ нь ч үр дүн сайтай байдаг. Гэвч сүүлийн үед төрөлт ихэссэнтэй холбоотой тоног төхөөрөмж хүрэлцэхгүй тул нэг аппаратанд 2 хүүхэд хамт оруулж эмчилэх нь үр дүнгийн хувьд маш бага байна.

Улмаар  даамжирсаар хүнд хэлбэрийн шарлалттай болчихвол нярай хүүхдийн тархины гэмтэл үүсдэг бөгөөд үүний улмаас сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол үүсэх болон саажилт үүсэх зэрэг ноцтой хүндрэл гардаг байна. Иймд холбогдох байгууллага уг эмчилгээний тоног төхөөрөмжинд анхаарал тавих шаардлагатай болоод байна.

www.TOP.mn