Анх 1951 онд Английн иргэн Эрик Морлейгийн санаачлагаар манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулах нэгэн тэмцээн зохион байгуулагдсан нь одоогийн “Дэлхийн мисс” юм. Өндөр зохион байгуулалт, хатуу шалгуураар явагддаг энэхүү тэмцээнд Өмнөд Америк, Африк тивийн миссүүд хамгийн олон түрүүлсэн байдаг бол сүүлийн хоёр жил дараалан Ази бүсгүй дэлхийн миссээр тодорчээ.
Манай улс энэхүү тэмцээнд 2005 оноос оролцож эхэлсэн бөгөөд нийт есөн бүсгүй оролцсоноос 2007 онд улсаа төлөөлсөн Э.Сэлэнгэ “Мисс авьяас”-аар тодорч, 2010 онд оролцсон А.Сарнай шилдэг 20 миссийн нэгээр шалгарч байв.
Энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээн өнөөдөр орой БНХАУ-ын Саньяад тодорно. Уг тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг хоёр тэрбум гаруй хүн зурагтаар шууд хүлээн авч үздэг байна. "Дэлхийн мисс 2015" тэмцээнд Монгол улсыг төлөөлөх миссээр Намширын Ану тодорсон.
Дашрамд дурдахад, энэ удаагийн тэмцээнийг MNC телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан монголчууддаа үзүүлнэ. Монгол улсыг төлөөлж байгаа мисс Н.Ануг товч танилцуулъя.
Нас:24
Биеийн харьцаа: 90-62-92
Биеийн өндөр: 178 см
Боловсрол: Шинжлэх ухаан технологийн их сургууль төгссөн.
Хамгийн сүүлд хийсэн сайн үйл: Даашинзаа дуудлага худалдаагаар борлуулж, Э.Эрдэнэбулган охинд амьсгалын аппарат авч өгөхөөр болсон.
Гаргасан амжилт: "ШУТИС-ийн шилдэг загвар өмсөгч 2010, "Face of Mongolia 2013" наадмын ялагч, "Говь" компанийн 2011-2012, "Дархан минж" компанийн 2013 оны нүүр царай болжээ. Тэрбээр дотоод болон олон улсын тэмцээн уралдаанаас тэргүүн шагнал хүртэж байсан. Тухайлбал, БНСУ-д зохион байгуулсан "Азийн супер модель 2015" тэмцээний гран при шагнал хүртсэн аж.

Г.Хонгорзул. 2005 он

Э.Сэлэнгэ. 2006 он

Г.Оюунгэрэл. 2007 он

Ч.Анун. 2008 он

Б.Батцэцэг. 2009 он

А.Сарнай. 2010 он

Ө.Буянхишиг. 2011 он

Х.Баярмаа. 2012 он

С.Пагмадулам. 2013 он

Т.Батцэцэг. 2014 он
www.24tsag.mn