Нийслэлийн удирдлагууд тодорхой нэр бүхий хорин объектийг хувьчлах жагсаалт гаргасан. Уг жагсаалтад Монголын Хүүхдийн урлан бүтээх төв багтсан байгаа. Тэгвэл одоо бүр уг байрыг буулгах шийдвэр гарсан байна. Энэ нь наймаачдын далд бодлого гэдэг нь хэнд ч тодорхой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ашиглалтын хугацаа бүрэн дууссан. Цаашид ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг үндэслэлтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон түүний хамсаатнууд ямар санаа агуулж ийм шийдвэрт хүрсэнийг хэлхэд эрт ч ямартай ч сайн үр дагавар дагуулахгүй гэж иргэд хардаж байна. Учир нь Хүүхдийн урлан бүтээх төвийн байршил хотын А зэрэглэлд багтдаг. Тиймээс ямар нэгэн шуналтан өөрийн өмч хөрөнгө болгох санааг аль эрт агуулсан байгаа нь тодорхой. Үе үеийн хүүхдүүд шинэ санаа, шинэлэг бүхнийг сэдэж, хийх ур чадварыг энэхүү урлан бүтээх төвөөс л сурч мэдэж гарсан. Түүгээр ч зогсохгүй өнөө үеийн урлаг спорт, улс төр, бизнес гээд салбөар бүрийн манлайлалд явж байгаа хүмүүс энэ л төвийн байранд хүүхэд насаа өнгөрөөсөн гэхэд нэг их хилсдэхгүй байх. Гэтэл “балгас” гэх нэрийдлээр байрыг нь нурааж дуудлага худалдаанд оруулах гэж бйана. Харин үүний дараа уг газар дээр ямар барилга баригдах бол. Урлан бүтээх төвийн байрны оронд ууж иддэг газар баригдчихвал иргэд таатай хүлээж авахгүй нь мэдээж. Тиймээс ч иргэдийн хүсэлтийн дагуу Монголын Консарватив намын дэргэдэх Нийслэлийн МКН-ын гишүүд нийслэлийн удирдлагын гаргасан шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж цаашид үргэлжлүүлэн эсэргүүцэхээ хэлж байгаа аж.