12.21

Зодуулсан 10 сартай хүүгийн эцэг эхээс уучлалт гуйгаагүй

Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн тогооч  хүүхэд хооллож байхдаа 10 сартай  хүүхдийг зодож байгаа камерын бичлэг шуугиан тарьсан. Тухайн хүчирхийлэл хэрэглэсэн тогооч  цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү нь байжээ. Цэцэрлэгийн эрхлэгч болон зодсон  аль аль нь одоо болтол ар гэрээс нь уучлалт  гуйгаагүй байгаа нь харамсалтай. Хүү  аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал  нь халуунтай, хоолондоо муу байгаа аж. Шүүх  эмнэлэгийн шинжилгээний хариу хараахан гараагүй, хэрэг мөрдөн байцаалтанд явагдаж гэнэ.

www.TOP.mn