Гэр хорооллын утаа оройн 17 цагаас хойш амьсгалах нөхцөлгүй, үзэгдэх орчингүй болдог. Утааныхаа асуудлыг яая гэж байхад үнсний асуудал гарч ирлээ. Гудамж хашааны наана цаана ил асгасан үнс олонтаа тохиолдох болсны учрыг тодруулбал: “Халтиргаа ихтэй тул явган хүн болон машин халтирч гулгаад зорчих болохгүй байгаа тул үнс асгаж арга хэмжээ авч байгаа юм” гэсэн хариулт өгөв.
Төв замын халтиргаа гулгааг арилгахаар хот тохижилтоос давс цацуулдаг бол гэр хорооллын халтиргааг оршин суугчид нь үнсээ асгаж арга хэмжээ авдаг болжээ. Энэ нь урь ороход иргэдийн эрүүл мэндэд маш хортой бөгөөд үнсэнд цацраг идэвхит бодис байдгийг энгийн хүмүүс тэр бүр мэддэггүй. Эрдэмтэд нь болохоор "Байдаг л даа, гэхдээ аюул багатай" гэсэн тайлбар хэлцгээдэг.
Нүүрсний үнсэнд арани, хар тугалга, никель, хром, молибден, цайр зэрэг хүнд металлуудаас гадна уран, тори зэрэг цацраг идэвхит бодис ч агуулагддаг. Уран нь хар тугалгаас бараг хоёр дахин хүнд металл. Тэгэхээр иргэд нэн түрүүнд эрүүл мэндээ бодож зөв үйлдэл гаргах хэрэгтэй байна.
Ард иргэд ээ цэвэр орчин, таны ирээдүй
www.TOP.mn