12.21

Хурандаа цол бий болсны 80 жилийн ой тохиож байна

Монгол улсад анх 1936 оноос эхлэн хурандаа цол бий болж, эдүгээ 80 жилийн ойгоо угтаад байна. Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан монгол цэргийн музейд “Монгол хурандаа” хүндэтгэлийн өргөөний нээлт болж, үе үеийн нийт 100 гаруй хурандаа цолтнууд цугларч дурсамжаа хуваалцлаа. Мөн энэ үеэр “Монгол хурандаа” номын 3,4-р ботийг ирсэн  зочиддоо гардуулан өгчээ.

Үзвэрийн танхимд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хурандаа нарын түүх, үйл ажиллагааг тоймлон харуулах биет эд зүйлс, баримт, гэрэл зураг зэрэг 100 гаруй үзмэр, бүтээлээс бүрдэж байна. Монгол цэргийн музей, Хилийнцэргийн музей, Цагдаагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тухайн салбарын “хурандаа” нартай холбоотой бэлэг дурсгалын зүйлс зэргийг дэлгэн толилуулж байгаауг үзэсгэлэн 12 дугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилж, Монгол цэргийн музейд олны хүртээл болох юм.

 

 

 

 

www.TOP.mn