Чингисээр өвчилсөн өвчилсөн гэхэд арай л дэндүү өвчилжээ бид. Төв талбайгаа Чингисийн талбай болгож, Буянт-Ухаа нисэх онгоцныхоо буудлыг, Өндөр хаан хот, уух архиа хүртэл Чингис нэртэйгээр үйлдвэрлэсэн нь багадаад одоо бүр үнсний сав хийхдээ тулжээ бид.
Учир мэдэхгүй хэдэн шар толгойт, учрыг мэдсэн ч албаар авсан хэдэн урд зүгийнх Их хааны толгойн дээр тамхиныхаа үнсийг нялж унтраан инээж суугаа бол?
Энэхүү "үнсний сав"-ыг гадна дотны ихээхэн үйлчлүүлдэг "НОМИН" худалдааны төв буюу ИХ ДЭЛГҮҮР-т худалдаалагдаж олны нүд чихийг хужирлаж байгаа ажээ.
Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон "Номин холдинг"-ийн захирал А.Шагдарсүрэн болон түүний хүүхэд Ш.Баярсайхан нар юу бодож үүнийг зарж суугаа бол...
www.top.mn