Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 7-ны өдөр ой зургаан сартай охиныг нь барьцаалж, эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан байна. Гэмт хэргийг 29 настай иргэн Г гэх эмэгтэй үйлдсэн бөгөөд хохирогчийн гэр бүлийг 3 сарын турш даган судалж энэ гутамшигт хэргээ хийжээ.
Хохирогчдыг гэртээ байхад иргэн Г хүүхдийн эмч болон гэрт орж, хамгийн бага хүүхдийг нь үзэх шаардлагатай байна гэж аваад хацрыг нь зүсч “Гурван цагийн дотор “Зүрх бүхний төлөө” ТББ –ын дансанд 100 сая төгрөг хийхгүй бол хүүхдэд чинь муу зүйл тохиолдоно ” гэж заналхийлжээ.
Шалгалтын явцад Г нь олсон гээсэн бичиг баримтын төвлөрсөн цэгээс хүний үнэмлэх худалдан авч, үүрэн телефоны “Юнител”-ээс тухайн бичиг баримтаар дугаар авсан ба үүгээрээ хохирогчийн гэр бүлийнхэнтэй холбоо тогтоон сүрдүүлж байжээ. ШШГЕГ-ын 461 дүгээр ангид барьцаалагч Г-г саатуулан, эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд “Зүрх бүхний төлөө” ТББ-ыг гэмт хэрэгтэнтэй хуйвалдсан хэргээр мөрдөн байцаалтанд хамруулан шалгаж байна.
www.TOP.mn