12.22

“Америкийн кино өдөрлөг 2015” болж байна

АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2015” –ийг зохион байгуулж байна. 
Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино. Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьдог. 

“Америкийн кино өдөрлөг 2015” хүрээнд дөрвөн кино бүтээлийг Тэнгис кино театрт 2015 оны 12 дугаар сарын 18-22 өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

2015 оны 12 дугаар сарын 18-нд 19:25-20:40 – “Бак” баримтат кино

Найруулагч Синди Мийл, АНУ 88’ /3-р танхим /

-       2015 оны 12 дугаар сарын 20-нд  18:10-19:30 – “Илааршлын тоглоом” баримтат кино

Найруулагч Лукас Корвер Баримтат кино 70’ /3-р танхим /

 

-       2015 оны 12 дугаар сарын 20-нд 16:00-17:45 – “Америкт суралцахуй” баримтат кино

Найруулагч Жан-Майкл Диссард, Гитте Пенг Баримтат кино 92’ /3-р танхим /

-       2015 оны 12 дугаар сарын 22-нд 17:10-20:40 – “Улсын сургууль” баримтат кино

50 найруулагчийн бүтээл /3-р танхим /  тус тус үзэгчдэд хүрнэ.

 

www.TOP.mn