Хөдөлмөрийн тухай хуулийн 47-р зүйлийн 47.1 дэх хэсэгт “Цалин хөлс гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулалаас бүрдэнэ” гэж заасан. Үндсэн цалин гэдэг нь ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгааг хөлсийг хэлнэ.
Хүн амын 50 гаруй хувь нь 192-700 мянган төгрөгийн цалинтай бөгөөд нийт 580.446 хөдөлмөр эрхэлдэг хүний 19,9% буюу 115.688 нь 300.001-500.000 төгрөг, мөн 19,9% буюу 115.407 хүн 500.001-700.000 төгрөгийн цалинтай байгаа нь бага үзүүлэлт юм.
Хамгийн бага 192.001 төгрөгийн цалинтай 30.586 иргэд бүтэн сар идэж уухгүй, нийтийн тээврээр зорчихгүйгээр зөвхөн түлээ нүүрс, цахилгааныхаа төлбөрөө төлөөд дуусах мөнгө юм.
Харин 1.500.001 төгрөгөөс дээш цалинтай нийт 51.061 хүний ажил мэргэжил нь голдуу уул уурхайн салбарт ажилдаг байна. Үүнээс харахад ажиллагчдын сарын дундаж цалин ажилладаг салбар, байгууллагын төрөл, ажил мэргэжлээрээ маш их ялгаатай байгаа юм.
www.TOP.mn