12.22

”Итгэл хүлээх-Топ76” санал асуулга дуусахад 5-хан хоног үлдлээ

Өдөр тутмын мэдээ мэдээлэл түгээдэг ТOP.mn сайтаас эрхлэн явуулж байгаа "Итгэл хүлээх-Топ76" санал асуулга дуусахад 5-хан хоног үлдлээ.

Өнгөрсөн хугацаанд маш олон уншигчид бидэнтэй холбогдож санал хүсэлтээ илэрхийлж байгаагаас харвал ард түмэн энэхүү санал асуулгад ихээхэн ач холбогдол өгч байгаа нь тодорхой байна.

20 хоногийн турш үргэлжлэх санал асуулгаар өдгөөгийн УИХ-д сууж байгаа эрхэмүүд болоод бусад нэр дэвшигчидийн хэн нь хэн бэ гэдэг нь тодорч байгаа ба зарим нэгэн нэр дэвшигчид автоматаар саналыг өсгөх оролдлого хийж биднээс сануулга аваад байна. 

Ямартаа ч санал асуулга эхлэхэд өнгөлж байсан лидер улстөрчид

өнөөдрийг хүртэл байр байрандаа амжилттай урагшилсаар байгаатай зэрэгцэн Улаанбаатар хотынхон тэр бүр танихгүй ч орон нутагтаа бол нэр хүндтэй зарим нэгэн улстөрчид санаанд оромгүй өндөр санал авсан харагдана. 

Санал асуулгадаа идэвхитэй оролцоорой. Цөөхөн хоног үлдлээ. Бидний ирээдүй бидний гарт байна. 

www.top.mn