Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол ихэсч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-д зааснаар тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасдаг. Хэрэв тухайн жолооч өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон байвал шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчилдаг.
Замын цагдаагийн алба хаагчид өнөөдөр өглөө нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн 9237 УБН улсын дугаартай МАZ 215067 маркийн автобусны жолоочийг шалгахад жолооч Ш нь 0.31 хувийн согтолттой байх үедээ нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлжээ.


www.TOP.mn