12.23

Бейонсе аавтайгаа шүүхдэлцэв

Зул сарын баярын үеэр дуучин Бейонсе Ноулз баярлаж цэнгэхийн оронд шүүхээр гүйх бололтой. Тэрбээр өөрийг нь нэр алдартай болгосон хамтлагийг эзэмших эрхийн төлөө төрсөн эцэгтэйгээ шүүхдэлцэхээр шийджээ. 

Бейонсе өөрийн урлагийн замналыг эхлүүлсэн Destiny’s Child хамтлагийг эзэмших эрхийг ааваасаа булааж авахын тулд шүүхэд хандсан аж. Хэрэв тэрбээр шүүх дээр ялалт байгуулвал цагтаа домог болж байсан гурвал дахин нэгдэх юм. 

Хамтлагийг байгуулахдаа Мэттью Ноулз нэгэн гэрээг үйлдсэн аж. Түүгээр бол Мэттью уг брэндийг эзэмших эрхийн дийлэнх хэсгийг өөртөө авсан бөгөөд хэрэв Бейонсе, Келли Роулэнд, Мишель Уильямс нар эргэн нэгдэж, уг брэндийн нэрийн дор дуулах бол орлогоос нь мэдэгдэхүйц хувийг авах ёстой юм.

Эх сурвалж www.wikimon.mn