02.09

АТГ-ын дэд даргыг энэ долоо хоногт томилно

Энэ лхагва гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дэд даргыг томилохоор болоод байгаа билээ. Ерөнхийлөгч АТГ-ын гүйцэтгэх албаны дарга Ц.Нямдоржийг тус газрын дэд даргаар томилох саналыг гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн. Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилсноос хойш АТГ-ын дэд даргын суудал эзгүй байгаа юм.

П.ТУУЛ