Бид ийм улсад төржээ
Өглөө босоод ажилдаа ирэх замдаа багтарч үхэх дөхөөд ирэх юм. Фэйсийн хуудас нээмэгц л төрөлхийн гажигтай үр хүүхдээ эмчлүүлэх зардал хүрэлцэхгүй байна туслаач Монгол ахан дүүсээ гэсэн элэг эмтэрмээр зурагнууд дүүрэн эрээлжлэх юм. Хүүхдийн мөнгө гээд 10-хан долларыг хассан гээд л уртын урт зовлонгийн жагсаалт үргэлжилсээр. Урьд нь нэгэн алтны том орд дээр 20 жилийн гэрээ байгуулаад эхний 5 жилд нь татваргүй ажиллаад үлдсэн 15 жилд нь Монгол улсыг минь цатгачих юм яриад молиго өмхүүлэн нөгөө татваргүй 5 жилдээ бүх ордыг цөлмөөд дуусгасан компанид дараагийн булш бунхантай газрыг өгөх гээд улааран зүтгэж байна.
Би хаана төрөө вэ?!