12.26

Элит хатагтай нарын адил загвартай гоёл

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гэргий Ц.Ганцэцэг, "UA Consulting" ХХК-ийн захирал А.Урангоо нарын өнгө өөр ч адил загварын шинэ жилийн даашинзыг сонирхуулж байна.

 

Дэгжин хээнцэр байдлаараа үеийнхээ бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг тэдний энэ жилийн даашинзны загварын сонголт тун ч адилхан байгаа биз.

Ц.Ганцэцэг хатагтай энэхүү гоёлоо Улаанбаатарт байгаа Ховдчуудын шинэ жилийн цэнгүүн болох "Мөнгөн арслан" арга хэмжээнд оролцохдоо өмсчээ. Харин А.Урангоо жиргээчдийн шинэ жилийн цэнгүүн болон нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийг тодруулдаг "Гоо сарнай" ёслолд ийнхүү гоёсон байна.

Дашрамд дурдахад С.Бямбацогт гишүүн, А.Урангоо нар хоёр өөр шинэ жилийн цэнгүүнд нэг гоёлтойгоо ийнхүү зочилжээ.

www.mnews.mn