Өчигдөр Христийн шашинтнууд Зул сарын баяраа тэмдэглэв. Харин алдарт Дэвид Бекхэм гэр бүлийн хүрээнд энэ баяраа тэмдэглэснээ шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцлаа.
Виктория, Дэвид хоёр цас бударсан үдэш яг өсвөр настнууд шиг үнсэлцэж байхад хүүхдүүд нь энэ романтик зургийг авчээ. Ийнхүү тэд өөрсдийг нь салах гэж байгаа гэсэн шуугианд баттай хариу өглөө.

Дэвид "Зул сарын үнсэлт гайхалтай сайхан. Хүүхдүүд маань энэ зургийг авчээ. Бүгд Зул сарын мэнд хүргэе" гэж зургаа тайлбарлажээ.
.png)
Харин Виктория нөхрийнхөө Санта Клаус болсон зургийг нийтлэв.



Түүнчлэн Дэвид, Виктория хоёр хүүхдүүдийнхээ хамт эмээ, өвөөгийнхөө газарт очиж, дурсгалыг нь хүндэтгэжээ.
mnews.mn