12.28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

10.00 цагт  Нийслэлийн 2015 оны Хөдөлмөрийн аваргууд тодорлоо. Шагнал гардуулах ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.

10.00 цагт Гал түймрийн тоо хохирлыг бууруулах, баяр амралтын өдрүүдэд иргэдийн гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн гэр хороололд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний нээлтийн ажиллагаа хамгийн олон гал түймэр гардаг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд болно

11.00 цагт Монголын Хуульчдын холбоог байгуулахад идэвх, зүтгэл гарган ажилласан хуульчдыг Монголын Хуульчдын холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнах ёслолын ажиллагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно.

18.00 цагт Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.

                www.TOP.mn