1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
УИХ-н 2007 оны 8 дугаар сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтээр тэмдэглэх, тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан бөгөөд энэ өдөр бүх нийтээр амардаг.
www.TOP.mn