12.28

ЗХ-ний 337 дугаар ангийн удирдлагууд нислэгийн бичиг баримтыг бүрдүүлээгүй байж мэднэ

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн  Ми-8 нисдэг тэрэг өнгөрсөн лхагва гаригт шөнийн нислэг үйлдэж байгаад өндрөө алдсаны улмаас осолдсон талаар мэдээлж байсан билээ.  

Ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг мөн өдрийн оройноос ажиллаж эхэлсэн бөгөөд  “Өдрийн сонинд” нийтлэгдсэн материалд дурдсанаар бол уг нислэг хууль бус байсан  гэж эх сурвалж  хэлсэн  талаар  өгүүлжээ.  

Уг  асуудлыг тодруулахад,  337 дугаар ангийн удирдлагууд нислэг үйлдэх албан ёсны бичиг баримтыг бүрдүүлээгүй байж мэдэх гэнэ. Учир цэргийнхэн бичиг цаас бүрдүүлэлтэд тун хойрго ханддаг, нисч ирснийхээ дараа  бүрдүүлээд өгчихдөг байсан аж.  Дүрэмд зааснаар бол нислэг үйлдэхийн өмнө  шат шатны үзлэгээр орсны дараа   үзлэгийн дүгнэлтийг үндэслэн дарга нар нь гарын үсэг зурснаар нислэг үйлдэх эрхтэй болдог  юм байна. 

Дээрх мэдээлэл үнэн болох нь нотлогдвол  тун ангийн удирдлагууд бүрэлдэхүүнээрээ буруудах юм билээ. Юутай ч хар хайрцагны бичлэгийн хариу гараг дээ. 

Х.Билэгтцэцэн 
Эх сурвалж: www.mminfo.mn